Монгол хэл тест

2011-03-28,
Эхийн найруулгын төрлүүд    тест

А хувилбар

1. Дараах бодомжийн бурууг дугуйл. а. Эх нь хэлний хамгийн дээд төвшний нэгж юм

б.Эх нь бүхэлдээ тодорхой юмс үзэгдэл, үйл явдлыг өгүүлсэн бичиг зохиол байна.

в. Аль нэг найруулгын тодорхой төрөл зүйлээр илэрсэн байна.

г. Уран зохиолын найруулгын эх нь загварт найруулга, АБ, СН, ЭШ-ний найруулга нь загварт бус найруулга юм.

2. Эх нь заавал а. Эхлэл, б. ................., в. ................. гэсэн хэсгээс бүтнэ.

3. Үгс нь шууд утгаараа хэрэглэгдэнэ, ихэвчлэн тогтсон бичлэгийн загвартай байна гэсэн онцлог ямар найруулгын эх вэ ? а. Загварт б. Загварт бус

4. Албан бичгийн найруулгын үгийн сангийн 3 онцлогийг нөхөж бич.

а.

б.

в.

5. Зарлигийг зөвхөн монгол улсын .......................... гаргана.

6. Эрдэм шинжилгээний найруулгыг юу гэж 2 ангилдаг вэ? а. ..................... б...................

7. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиолын найруулгын төрлийг нэрлэ?

а. ....................... б. ................................. в. ..............................

8. Доорх албан бичгийн найруулгын төрлүүдээс зориулалтаараа тохирохгүй төрлийг ол.

а. Ерөнхийлөгчийн зарлиг б. Өргөдөл в. Суралцагчийн дүрэм г. УИХ-ын тогтоол

9. Цагийн хүрд нэвтрүүлгийн найруулгын төрлийг ол.

а. Албан бичгийн б. Эрдэм шинжилгээний в. Сонин нийтлэлийн

10. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн найруулгыг .................. гэнэ. б. Аман б. Бичгийн

11. “ Нэг орой хонио хурааж иртэл хүү нь хөл газар хүрэхгүй гүйж ирлээ” гэсэн өгүүлбэр ямар найруулгынх вэ ? а. Албан бичгийн б. Уран зохиолын в. Сонин нийтлэлийн

12. “Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн ухаа, сүүмийн сүүмийн харагдах нь Сүнжидмаагийн нутаг” гэсэн өгүүлбэр Уран зохиолын ямар найруулгынх вэ ?

а. Дургүйцсэн б. Энхрийлсэн в. Жавхлантай г. Егөөдсөн

13. Ямар эхэд өгүүлэгч этгэээдийн сэтгэл санааны байдал тод илэрсэн байдаг вэ?

а. Ярианы б. Бичгийн

14. Эхийн найруулгын төрлүүдийг бич. а.............. б. ............ в. .................. г. ..............

15. Монгол улсын үндсэн хууль ямар найруулгаар бичигдсэн бэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын

16. Физикийн сурах бичиг ямар найруулгад хамаарах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г.Эрдэм шинжилгээний

17. Уран зохиолын найруулга нь ................... найруулга юм. а. Загварт б. Загварт бус

18. зүйр цэцэн үг, хэвшмэл хэлц зэрэг нь ямар найруулгад их хэрэглэгдэх вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

19. “Зайрмагны хольцыг удаан халаалтын ваннын тусламжтайгаар халаана” гэсэн өгүүлбэр ямар найруулгад хамаарах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

20. “Өвлийн хүйтнийг адуу манан өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулан гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ” өгүүлбэр уран зохиолын ямар өнгө аястай байна вэ?

а. Жавхлант б. Дургүйцсэн в. Харамссан г. Егөөдсөн

Б хувилбар

А. Сонгох тест /зөв хариулт бүр 1 оноо/

1. доорх өгүүлбэрүүдээс найруулгын алдаатай өгүүлбэрийг ол.

А. Уудам хөндий алсад мэлтийн цэлийнэ.

Б. Харанхуй шөнө өнгөрч, хар үүлт тэнгэр хаяанаасаа гэгээрэв.

В. Хоног хугацаа салхинд хөөгдсөн үүл адил хурдан өнгөрч байлаа.

Г. Гар дээрээс бараа зарж байгаа хүмүүс бараагаа өндөр үнэтэй зарж байгаатай хатуу тэмцэл явуулах хэрэгтэй.

2. “Хангай газрын урлхан хавар эхэлж, дов ногоорон модны захад шах яргуй үзэгдэж, нүүдлийн шувуу гангар гунгар дуугаран таатай ажээ” гэсэн өгүүлбэр найруулгын ямар төрөлд хамаарах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

3. найруулга зүйн хувьд буруу ойлголтыг ол.

А. Мэдээг агуулгаар нь гадаад мэдээ, дотоод мэдээ гэж ангилдаг.

Б. Тайлан нь албан бичгийн найруулгын төрөл мөн.

В. Уран зохиолын найруулга нь загварт найруулга юм.

Г. Уран зохиолын найруулгын үг хэллэг нь шууд буюу үндсэн утгаараа байхаас гадна шилжсэн утгатай байдаг.

4. “ Ургаа зандан нуруу нь Ургасан арван тавны нум мэт бөхийгөөд Сар мэт дүүрэн улаан царай нь Үнс мэт хувираад” гэсэн ишлэлд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн абйна вэ ?

А. Ёгтлол б. Зүйрлэл в. Амьдчилал г. Хэтрүүлэл

5. эрдэм шинжилгээний зохиолын найруулгад үл тохирох хэсгийг ол.

А. Мэргэжлийн нэр томъёо харьцангуй цөөн б. Үгийг шилжсэн утгаар нь сонгодоггүй

В. Элдэв тодотгол тайлбаргүй г. Шинжилгээ туршлагыг үзүүлсэн хүснэгт загвах ихтэй

6. уран зохиолын найруулгад тохирохгүй дүгнэлтийг олж дугаарыг тэмдэглэ.

А. Тогтсон стандарт загвартай б. Уран дүрслэлийн аргуудыг чөлөөтэй ашигладаг

В. Уран яруу үг хэрэглэдэг г. Үгийг салаа шилжсэн утгааар хэрэглэж болдог

7. “Төгсгөлтэй хязгаар бүхий дарааллыг нийлэх, огт хязгаар байхгүй эсвэл төгсгөлгүй хязгаартай дарааллыг сарних дараалал гэнэ” гэсэн өгүүлбэр найруулгын ямар төрөлд багтах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

8. бүх жишээ нь үгийн утга шилжсэн хэсгийг ол.

А. Үс толгой, хүний толгой, толгойн өвчин б. Том толгой гаргах, толгой цохих, толгой дээр гарах

В. Орны толгой, малын толгой, гаансны толгой г. Хонины толгой, өвсний толгой, толгойны эм

9. бүх үг нь нийтлэлийн найруулгын төрөлд багтах хэсгийг ол.

А. Ханын сонин, ярилцлага, тэмдэглэл б. Өгүүлэл, тууж, намтар

В. Мэдээ, тайлан, шүүмж г. Төлөвлөгөө, тодорхойлолт, нийтлэл

10. “Иргэдээ, Хадгаламжийн мөнгийг хадгалуулагтун” гэсэн өгүүлбэр нь найруулгын ямар шаардлага хангахгүй байна вэ?

А. Оновчтой байх б. Яруу сонсголонтой байх в. Ойлгомжтой байх г. Алдаагүй байх

Б. Нөхөх тест /зөв хариулт бүр 2 оноо/

11. аль нэг албан газрын ажилтан удирдлага болон санхүүгийн албанд хандан албан хэрэгцээнд зориулан мөнгө төгрөг, бараа материал хүссэн баримт бичгийг ............................... гэнэ.

12. эрдэм шинжилгээний найруулга нь мэргэжлийн үг хэллэг болон ................... үг ихтэй байдаг.

13. уран зохиолын эхэд зохиолын дүр, цаг үе, үйл явдлыг тодруулах зорилгоор утга зохиолын хэлний идэвхгүй үг хэллэг болон ....................................................... зэргийг ашигласан байж болдог.

14. эрдэм шинжилгээний зохиол нь дараах үндсэн з зорилготой. Үүнд :

А. Мэдээлэх б. ........................ в. .............................

15. эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол нь ихэвчлэн .......................... зориулагдсан байдаг.

16. доод албан тушаалтан удирдах хүндээ үүрэг даалгавар хэрхэн биелүүлснээ товч тодорхой бичсэн баримт бичгийг ............................... гэнэ.

В. Бүтээх ажил /зөв хариулт бүр 3 оноо/

17. ямар нэгэн байгуулагад ажиод орохыг хүссэн өргөдөл бич.

18. “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэсэн хэлцээр 15-аас доошгүй үгтэй зөв найруулгатай өгүүлбэр зохио.

19. “хоёр хоногийн өмнө чи надыг ирэхэд ой модонд самар жимс түүхээр хэний хамт явсан байсан” гэсэн өгүүлбэрийн найруулгын алдааг засан зөв найруулгатай өгүүлбэр болгон бич.

20. “цаашаа жаахан явахад булгийн эхний үхэр чулуунууд шархтаж унасан бодон шиг лүглийн хэвтэнэ. Булгаас бяцхан горхи урсана. Тунгалагий нь үлгнрлэвэл өдөртөө нарны, шөнөдөө одон? Сарны гэрэл шингээж аваад буцааж тавиагүй юм шиг” гэсэн ишлэлд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн байна вэ? өгүүлбэрээс жишээ гарган батал.
бичсэн: sarantsetseg төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax