tsahim sudalgaa

2011-04-05,

http://www.4shared.com/file/guKrMmEb/tsahim_sudalgaa.html

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

uil ugiin huvviral
Монгол хэлний үйл үг,түүний онцлог, бусад аймгаас ялгарах шинжийг мэдэж ялган таних, хувилгах, эх өгүүлбэрт зөв хэрэглэж найруулан бичих, ярих цогц чадамж эзэмших /К1,К2,К3,К4/

Зорилт:

· Үйл үгийн тухай ерөнхий ойлголт, энгийн ба нийлмэл үг, хэвшмэл ба өвөрмөц хэлцийн тухай ойлголттой болох /К1/

· Үйл үгийн утга бүтэц, хэв шинжийг тодорхойлох, ялган таних /К2/

· Үйл үг бүтээх, хувиргах, холбогдох зөв бичгийн дүрмийг зөв хэрэглэх, баталж нотлох, тайлбарлах /К3/

· Үйл үгийг холбоо үг, өгүүлбэрт зөв хэрэглэх, сонгох, найруулах чадвар эзэмших /К4/

Агуулга:

· Үйл үгийн утга, ойролцоо ба эсрэг утгатай үйл үг, үйл үгээр илэрсэн хэвшмэл, өвөрмөц хэллэг, тусах ба эс тусах үйл үг зэрэг үйл үгийн утгыг ялган таних

· Бүтэц өгүүлбэрийн бүтцэд орсон үйл үгийг утга хэлзүйн шинжжэр нь тодорхойлох үйл үгийн задлал хийж гол ба туслах гэж ангилан үйл үг бүтээж, үгийн нөөцөө баяжуулах

· Төрөл үгийн үүр үүсгэх, үйл үг хувилгах, хэв, байдал, холбох төгсгөх нөхцөлийг сольж өгүүлбэр найруулах, хураах, дэлгэрүүлэх зэрэг бүтээлч ажлууд

· Үйл үгийг найруулгын дээд дунд төрөлд нийцүүлэн зөв сонгох, найруулах, эх зохиож найруулах, алдаа засах зэрэг дадлага ажлууд

Агуулгын судлагдахуун ба ур ухааны тогтолцоо

Судлагдахууны тал


Ур ухааны тал

-Үйл үгийн тухай ойлголтыг өмнөх төсөөлөл баримжаанд тулгуурлан сэргээж бататгах

-Үйл үг, түүний онцлог, утгын ангилал, бүтэх ёс, хувилал, үйлээр илэрсэн хэвшмэл ба өвөрмөц хэлц

-Үйл үгийн найруулгын нийтлэг үүрэг, онцлог


-Үйл үгийг таних, бусад аймгийн үгтэй харьцуулан утга, хэлбэрээр нь ангилан тодорхойлох

-Үйл үг бүтээх, хувилгах, хувиргал хийх

-Үйл үгийг эх өгүүлбэрт найруулж, ярьж бичиж чадах

Үйл үгт холбогдох зөв бичгийн дүрмийг бичигтээ хэрэглэж чадах

Үг нийлэх аргаар үйл үг бүтэх онцлог


-Нэр-үйл үг үүсгэх

-Үйл-үйл үг үүсгэх

-Идэвхгүй язгуураас үйл үг үүсгэх

-Үг нийлэх аргаар үйл үг бүтээх, өгүүлбэрт оруулах

-Зэрэгцэж нийлэх, угсарч нийлэх аргаар үйл үг бүтээх, найруулгад сонгох, өвөрмөц ба хэвшмэл хэлцийг таних, ялгах, ангилах, эхэд хэрэглэх

-Үйл үгийн хувилал

1.Үйл үгийн хэв

2.Үйл үгийн байдал

3.Тодотгон холбох нөхцөл

4.Нөхцөлдүүлэн холбох нөхцөл

5.Биеэр төгсгөх нөхцөл


-Үйл үгийн хэвийн дагаврын утгыг таних, дагавруудыг цээжлэх, хэрэглэх, хувиргал хийж сонгон хэрэглэх

-Үйл үгийн байдлын дагавруудын утга, байр,хувилбаруудыг цээжлэх, тэдгээрийг үг хувилгахад хэрэглэх, хувиргал хийж чадах, өгүүлбэрийн утгыг өөрчлөхөд хэрэглэж чадах

-Тодотгон холбох нөхцөлүүдийн утга, байр, хувилбаруудыг цээжлэх, хэрэглэх, хувиргал хийж өгүүлбэрийн утга өөрчлөхөд хэрэглэх

-Нөхцөлдүүлэн холбох нөхцөлүүдийг таних, ялгах, цээжлэх, тэдгээрт хувиргал хийж өгүүлбэрт сонгон хэрэглэх, найруулах

-Биеэр төгсгөх нөхцөлүүдийг таних, ялган ангилж хувиргал хийж өгүүлбэрт хэрэглэж чадах

Интеграцийн төлөвлөлт

Интеграцийн хэлбэр


Бүрэн дунд


Суурь


Бага


Багш хичээлийн төгсгөлд бичих дүгнэлт

Сэдэв хоорондын


-Үг зүйн найруулгын сэдвүүд

-Өгүүлбэр зүйн найруулгын сэдвүүд

-Үгсийн сангийн найруулгын сэдвүүд


-Дагаврын ба үг нийлэх аргаар үг бүтэх ёсны үйл үгт холбогдох хэсэг

-Гол үгсийн аймгийн холбогдох сэдэв

-Үг зүйн задлал


-Утгат хэсгээр задлах

-Язгуур

-Дагавар

-Нөхцөл

-Гол үгсийн аймгийн талаарх гол ойлголт


Бүлэг сэдэв хоорондын


-Үг зүйн найруулга

-Үйл үгийн найруулга


-Үг бүтэх ёс

-Үгсийн аймаг

-Холбоо үг

-Өгүүлбэр зүйн зарим бүлэг

-Төгс ба төгс бус холбоо үг


-Үг бүтэх ёс

-Үгийн утгат хэсэг

-Үгсийн аймаг

-Зөв бичих дүрэм

-Үгийн хувиргал


Хэлний салбар ухаан хоорондын


-Үйл үгийг өгүүлбэр зүй

-Үгсийн санг үйл үгийн утгын сонголт хийх талаас



-Өгүүлбэр зүй

-Үг зүй

-Үгсийн сан


-Эх

-Өгүүлбэр

-Үг,утгат хэсэг

-Зөв бичих зүй


Анги хоорондын


-Үйл үгтэй холбогдуулан өмнө эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг өгүүлбэр, эх дэх найруулгын үүрэг талаас гүнзгийрүүлэх


-Үг бүтэх ёс

-Үгсийн аймаг

-Холбоо үг


-Үгийн утгат хэсэг

-Зөв бичих дүрэм

-Өгүүлбэр дэх үйл үг


Хичээл хоорондын


-Уран зохиол,

-Гадаад хэл


-Уран зохиол

-Гадаад хэл

-Монгол бичиг

-Байгалийн шинжлэл


-Уран зохиол

-Монгол бичиг

-Зураг


Үйл ажиллагааны төлөвлөлт

Цаг


Арга


Сурагчийн үйл ажиллагаа


Багшийн үйл ажиллагаа

·


-“Товчоолон тодорхойлох”

-“Марофон бичлэгийн”

-“Тайлбартай дасгалын”

-“Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх”

-“Гурван М”

-“Санал солилцох арга”

-“Богино бичвэр”

-“Шоогоор хөтлөх”

-“Мэтгэлцээн”

-“Эвлүүлэг”


· Үйл үгийн тухай мэдлэгээ цэгцлэн, ашиглах дадлага

· Өгөгдсөн эхээс үйл үгсийг ангилан “Товчоолон тодорхойлох арга”-аар утга, шинж, хувиллаар нь тодорхойлон бие биедээ танилцуулах

· Сурагч өөрийн сонгож авсан уран зохиол болон төрөл бүрийн эх дээр үйл үгийн холбоос, хэлбэржилт, зөв бичих дүрмийн шинж байдлыг ажиглан “Тайлбартай дасгалын арга”-аар хамтран ажиллах

· Төрөл бүрийн эх зохион бичих, найруулах

· “Марофон бичлэгийн арга”-аар үйл үгийн найруулга, зөв бичих дүрмийн алдаатай эх засах, ярилцах

· Үйл үгээр үг зүйн задлал хийх.”Санал солилцох арга”

· Үйл үгийг үйлийн 6 хувиллаар хувилгах

· Үйл үг, өгүүлбэрийн тоог тодорхойлохын тулд цогцолбор, нийлмэл өгүүлбэрээс энгийн өгүүлбэрийг ялгах, өгүүлбэрүүд дэх үйл үгийн утга, үүрэг хэлбэржилтийг тодорхойлох, “Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга”

· Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийн найруулгад гүйцэтгэх үүргийг олж мэдрэх, тайлбарлах, богино эх зохиож түүндээ хэрэглэх

· Хэлцүүд дээр ажиллах “Гурван М”


-Үйл үгийг сэдэв, бүлэг сэдэв, хэлний салбар, анги хоорондын ба бусад хичээл хоорондын дотоод , гадаад интеграцид тулгуурлан заах

-Мөн сурагчдын үйл үгээрх өмнөх төсөөлөл, үйлийн баримжаа, туршлагад тулгуурлан өргөжин тэлэх баримтлалаар заана

-Хэрэглэхээр дурдсан дэвшилтэт аргуудад тохирсон төлөвлөлт, 3 эхийг бэлтгэж бүтээлчээр мэдлэг эзэмших арга технологийг цаг үед тохируулан уян хатан хувилбартайгаар сонгож ажиллана.

-Дууриах эх дээр эхэлж ажиллаад дараа нь жишиг эх дээр залгаад өөрсдөөр нь эх зохиолгож үйл үгийн бүх шинжийг бичиж хэрэглэх дадлагад анхаарна.

-Үгзүйн бүрэн задлал хийх аргачлалыг хүүхэд бүрт эзэмшүүлэхэд анхаарна.

-Үүний тулд үйл үгийн утга, тогтолцоо, бүтцийн эрэмбэ дараа зэргийг тулгуур болгосон үзүүлэнг хийж хэрэглэнэ.

-Үйл үгийг эхэд найруулгын гурван төрлөөр хэрэглэж чадсан жишиг эх сонсгох.

Жишээ нь:

Дээд-зооглох

Дунд-идэх

Доод-гудрах

-Өгүүлбэр зохиолгон шинжлэх

Бүтээлч үйлийн баримжаа

Үйлийн баримжаа


Бүтээлч үйлийн агуулга


Бүтээлч үйлд хэрэглэх арга технологи

Баримжааг ялган таних үе/төсөөлөл/

Тайлбарлан таниулах, асуудал дэвшүүлэх аргууд


-Үйл үгийн ойлголт

-Үйл үгийг утга, бүтцийн хэв шинжээр тодорхойлох

-Үйл үг бүтээх, хувилгах, хувиргал хийх үйл

Эхийн найруулгад үйл үг сонгох, найруулах дадлага


-“Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга”

-“Гурван М”

-“Санал солилцох”

Баримжааг эзэмших үе

/мэдлэг/

Практик үйлийн аргууд


-Үйл үг, түүний утгыг тодорхойлох

-Тусах, эс тусах үйл үгийг ялгах

-Үүсмэл үйл үгийн бүтцийг тодорхойлох

-хэв, байдал, холбох, төгсгөх нөхцөлийг таних

-Эхэд үйл үгийг сонгон найруулах


-“Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх”

-“Марофон бичлэг”

-“Бод, хамтар, хуваалц”

-“Асуултын арга”

-“Тайлбартай дасгалын арга”

Баримжааг үнэлэх хөгжүүлэх үе

/чадвар/

Бие даасан бүтээлч үйлийн аргууд


Үйл үгсийг бусад үгсийн аймгаас ялган таних

-Үйлийн хувиллуудын утгын дэд ялгааг ухаарах

-Үг зүйн задлал хийх, түүний найруулгын ач холбогдлыг ухаарах

-Үйл үг болон түүний дагавар, нөхцөлийг солин найруулж чадах


-“Богино бичвэрийн арга”

-“Эвлүүлэг”

-“Шоогоор хөтлөх арга”

Үнэлгээ шинжилгээ

Хэлбэр


Арга


Шалгуур


Оноо


Рейтинг

Аман


Маргаан


Үйл үг, түүний утга, бүтэц, хувилал, өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг, тусах, эс тусах шинж зэргийг мэддэг эсэх


0-10 оноо


100 рейтинг

Бичгийн


Эх зохиох,найруулах,алдаа засах, толь ашиглах


-Өгүүлбэр, богино эхэд үйл үгийг оновчтой хэрэглэх

-Хувиргал хийж чадах эсэх

-Үйл үгийг зөв бичих байдал

-Хэв байдлын нөхцөл, үйлийн хэлцийг зөв хэрэглэх байдал

-Алдааг олж зөв засах


0-5 оноо


100 хүртэлх рейтинг

Практик


Үйл үг бүтээх, уран зохиолын эхэд задлал хийж дүгнэлт гаргах


-Үйл үг бүтээх аргуудыг олон хувилбараар хэрэглэдэг эсэх

-Нэрээс үйл үг, үйлээс үйл үг бүтээх чадвар


0-10 оноо


100 хүртэлх рейтинг

Сургалтын орчин

Материаллаг орчин


Сэтгэлзүйн орчин

-Стандарт, үлгэрчилсэн хөтөлбөр, сурах бичиг

-Бичмэл үзүүлэн, тарааж өгөх хэрэглэгдэхүүн 7 багийн тоогоор 5 төрөл

-Эх11 ширхэг, сорил, асуулт даалгаврын тогтолцоот материал


-Сурагчийн сурах багшийн сургах эрмэлзэл

-Сонирхолтой, хэрэглээний хичээл болгох хандлага

-Хүндэтгэлтэй харилцаа



Хичээлээс гадуур бие даалтын хийх ажлууд

Хэлбэр


Сэдэв, агуулгын товчоо


Гүйцэтгэх сурагчийн тоо


Гүйцэтгэх хугацаа

Реферат


Үйл үгийн хувилал


Анги нийтээр


14 хоног

Эх зохиох


Тодорхой үйл үгийг сонгон авч түүнийгээ олон хэлбэрээр хувилгаад өгүүлбэрт оруулж утгын хувиргал гаргах


Сурагчдын сонголтоор


7 хоног

Эхэд анализ хийх


-Уг эхэд үйл үгийн сонголт хэрхэн хийгдсэн тухайд судлаад саналаа танилцуулахад бэлтгэх

-Уран зохиолын сонгосон эхэд хэдэн үгийн хэдэн хувийг үйл үг эзэлж байгаа судалгаа, дүгнэлт гарган танилцуулахаар бэлтгэж ирэх


Сонголтоор

Бүх сурагч


7 хоног

3 хоног







Сургалтын хэрэглэгдэхүүн

Нийт цагийн тоо


Агуулга /сэдэв/


Хугацааны төлөвлөлт


Үзүүлэн


Тараах материал


Гүйцэтгэл



-Үйл үг, утга, бүтэц, үүрэг, хэрэглээ

-Дагаврын аргаар үйл үг бүтэх

-Үг нийлж бүтэх үйл үг

-Үйл үгийн хувилал

-Яриа бичгийн дадлага








Хөтөлбөрийн дүгнэлт

Зохистой болсон эсэх


Эргэлзээ төрүүлсэн хэсэг


Засан сайжруулах чиглэл





1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 527
"Үгийн утга" сэдвийг интеграцичлан заах аргазүй
2010 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Оюунчимэг

“Үгийн утгын харьцаа” сэдвийг интеграцичлан заах

Хичээлийн сэдэв


“Үгийн утгын харьцаа”

Хичээлийн зорилго :


· Ажиглах, нэгтгэн дүгнэх

· Ургуулан бичих, сонсож мэдрэх

Хичээлийн зорилт


К1 : Эхээс ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгатай үгийг ангилан бүлэглэж, тайлбарлах

К2 : Ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгаар утга санааг бүрэн оновчтой илтгэж сурах

К3 : Эх зохион найруулахдаа ойролцоо, эсрэг утгыг зөв оновчтой хэрэглэх

К4 : Яриа бичигт хэрэглэхдээ өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ зөв шингээн илэрхийлэх

Агуулга :


Судлагдахуун /Мэдлэг эзэмшихүйн /


Ур ухаан / Төлөвшихүйн /

§ Үг түүний утга, нэрлэлтийн утга

§ Үг нь утгын харьцаагаар ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгатай болох нь

§ Үгийг утгын зүйлчлэлээр хүний зүйл, адгуусны зүйл, ургамлын зүйл, хүний бүтээсэн зүйл гэх мэтээр ангилдаг болох нь


§ Үг нь хүн, юм, үзэгдлийг заан нэрлэдэг болохыг гаргаж ирэх

§ Үгийг төрлөөр нь ангилан, утгын аль нэг зүйлчлэлд тохируулан бичих

§ Утгаараа ойролцоо, эсрэг үгийг ялган таних, эхийн бүтцээс олох, тайлбарлах

Арга зүй :


§ Зураг ашиглан өгүүлэл зохиох арга /дэвшилтэт оролцооны арга /

§ Дасгалын арга Уламжлалт арга

§ Тайлбар ярианы арга

Хичээлийн хэлбэр


Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр :

§ Шинэ мэдлэг олгох


Зохион байгуулалтын хэлбэр :

§ Бүлгээр ажиллах

§ Асуулт хариулт

§ Бие дааж ажиллах

§ Анги нийтээр ажиллах

Сургалтын материаллаг орчин, хэрэглэгдэхүүн


§ Монгол хэлний бага боловсролын стандарт

§ Агуулгын үлгэрчилсэн хүрээ

§ Нэгж хичээлийн төлөвлөлт

§ Сурах бичиг

§ Тараах материал / баг тус бүрт /

§ Зурагт үзүүлэн / баг тус бүрт /

Агуулга, арга зүйн интеграцийн хэлбэр


А) Сэдэв доторх нэгж ухагдахуун хоорондын интеграци

Үгийн утга

Үгийн утгын зүйлчлэл /2/

Ойролцоо утгатай үг

Эсрэг утгатай үг /3/



Б) Бүлэг сэдэв хоорондын интеграци :

- “Үг” бүлэг сэдэв

- “Өгүүлбэр” бүлэг сэдэв

- “Эх” бүлэг сэдэв


В) Анги хоорондын интеграци :

- Үгийн утгын зүйлчлэл /II анги/

Ойролцоо, эсрэг утгатай үгийн эгнээ /III анги /


Г) Арга зүйн интеграци :

Бүтээлч сэтгэлгээ – уламжлалт арга

Сурагчдын энэ сэдвийн талаарх суурь мэдлэг


§ Үгийн нэрлэсэн утга

§ Юмыг заан нэрлэсэн утга

§ Ойролцоо утгатай үг

§ Эсрэг утгатай үг

Хичээлийн бүтэц, хугацааны төлөвлөлт


1. Сэргээн сануулах үе :

2. Төсөөлөл авах баримжаа үе :

3. Бүтээлчээр мэдлэг эзэмших үе :

4. Бие дааж өөрийгөө хөгжүүлэх үе :

5. Үнэлгээ, дүгнэлт :

6. Хичээлийн дараа :
бичсэн Зочин цаг: 23:38, 2011-05-08 | Холбоос | |
Tsahim sudalgaa
Tsahim sudalgaa
Энэхүү судалгааны ажлаар Боловсролын тусгай хэрэгцээтэй сурагчдын хөгжлийг Хүүхдийн хөгжлийн шалгуураар үнэлж, сурагчдад тохиолдож буй бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааг тодорхойлох. Иймээс дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тоог тодорхойлох.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сонгон судлах.

3. Сонгон авсан хүүхдийн хүрээлж буй орчин, нөлөөллийг тогтоох.

4. Сурагчийн оюун ухааны чадваруудыг тодорхойлох.

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад багшид тулгардаг бэрхшээлүүдийг тодорхойлох.

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх багшийн дэмжлэгийг тодорхойлох.

Судалгааны арга аргачлал: Энэхүү судалгаанд ажиглалт, асуулт хариулт, ярилцлага, санал асуулгын аргуудыг ашиглалаа. Судалгаа явуулсан газар: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Судалгаанд хамрагдсан: • Говьсүмбэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. • Тус аймгийн 2-р сургуулийн 10-р ангийн сурагчид. /23 сурагч/ • Тус сургуулийн 10-р ангийн сурагч А • 60 багш Судалгааны явц, үр дүн: Судалгааг 2010 оны 3-р сарын 01-аас 11-р сарын 01-ны өдрүүдэд явууллаа. Судалгааг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан. Үүнд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тоог тодорхойлох. Монгол улсын хэмжээнд ЕБС-д нийт 512213 хүүхэд суралцдаг. Эдгээрээс 18298 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байна. Үүнээс 9481 нь эмэгтэй. Говьсүмбэр аймаг нь 429 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдардаг. Үүнээс 207 нь хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдийн 166 нь ЕБС-д хамрагдан суралцаж байна.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сонгон судлах. Хүүхдүүдээс ажиглалтын аргаар хөгжлийн бэрхшээлтэй сурагчийг сонгон авч ажиглалт хийж, хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлтээр тус сурагчийн цогц чадамжийг үнэлж, дүгнэлт гаргасан.Цогц чадамжийг үнэлэхдээ сурагчийн эцэг эх, анги хамт олон, хичээл ордог багш нарын туслалцаа дэмжлэгийг авч байлаа. Судалгааг тус сургуулийн 10-р ангийн сурагч А-г сонгон авлаа.

Тус сурагчийг ажиглалтын аргаар судлахад:

• Сурах чадвартай

• Хэл яриа, сонсгол,биеийн ерөнхий хөгжил муу.

• Ямар нэгэн ойлголт дүрмийг ухамсартайгаар эзэмших чадвартай.

• Олж авсан мэдлэгээ бие даан амьдралд хэрэглэх чадвараар сул

• Сургалтын материалыг эзэмшихэд боломжтой болох нь тодорхойлогдсон. • Үүнээс үзэхэд уг сурагч нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй болох нь харагдаж байна. Сурагч А-г 3 цогц чадамж, 14 хөгжлийн чадвар, 25 шалгуураар үнэлэхэд 19 шалгуурыг хангалттай гүйцэтгээгүй. Судалгаанаас харахад тухайн сурагч нь Харилцааны цогц чадамж, суралцах цогц чадамжуудыг дунд зэрэг, эрүүл аюулгүй байх цогц чадамжийг сайн эзэмшсэн гэж үзэж байна. 3. Сонгон авсан хүүхдийн хүрээлж буй орчин, нөлөөллийг тогтоох. Тухайн сурагчийн суралцаж буй ангийн сурагчдаас санал асуулга авч, анги хамт олон дахь тухайн хүүхдийн хүрээллийг тодорхойлсон. Энэхүү судалгааны дүнгээс харахад сурагч А нь хэдийгээр төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудаас тодорхой хэмжээнд дэмжлэг авдаг боловч үе тэнгийнхний хүрээллээс гадуур, гадуурхагдсан сурагч болох нь харагдаж байна. Анги хамт олны хандлага нь хэдийгээр сөрөг биш ч гэсэн хэн ч түүнтэй харилцах, найзалж нөхөрлөхийг хүсдэггүй байна. Иймд тухайн хүүхдийн нийгэмших, төлөвших үйл явцад ихээхэн саад бэрхшээл үүсэж байгаа юм. 4. Сурагчийн оюун ухааны чадваруудыг тодорхойлох Сурагчаар хэл яриа, урлаг гоо сайхны мэдрэмж, Ажиглан харах чадвар, математик сэтгэлгээ, танин мэдэхүйн дасгалуудыг хийлгэн, үнэлэлт дүгнэлт өгсөн. Сурагчийн оюун ухааны чадваруудыг тогтоох явцад уг сурагч юмсыг бодит байдлаас нь мэдэж байгаа боловч орон зай болон бусад уялдаа холбоо бүхий хамаарлыг сайн гаргаж чадахгүй байсан. 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад багшид тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох. Санал асуулгаар багш нарын 95% нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын стандарт, ганцаарчилсан сургалтын хөтөлбөр шаардлагатай, 93,5% нь арга зүй дутагдалтай, 87% нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин хангалтгүй, 82% нь илүү анхаарал халамж шаарддаг, 69% нь сурлагаар хоцордог, 54,8% нь ангийн болон бусад хүүхдийн зүгээс сөрөг хандлага ажиглагддаг, 43,5% нь нягт ажиллах шаардлагатай, 35% нь анги дүүргэлтээс хамаарч олон хүүхэдтэй ажилладаг учир анхаарал халамж тавьж чаддаггүй гэж хариулсан байна. 6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх багшийн дэмжлэгийг тодорхойлох. Доорх судалгааны дүнд үндэслэн сурагч А-д багшийн зүгээс дараах тусламж, анхаарлыг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд: Дүгнэлт Судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтэнд хүрлээ. 1. Сурагч А нь энгийн сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагч бөгөөд тэрээр оюун ухааны хөнгөвтөр бэрхшээлтэй гэдэг нь харагдаж байна. 2. Мөн тус сурагч нь харилцааны, суралцах, эрүүл, аюулгүй амьдрах чадварыг бүрэн эзэмшиж чадаагүй, тухайн цогц чадамжуудыг хангалттай түвшинд эзэмшээгүй байна. Гэвч эцэг эх, анги хамт олон, багшийн зүгээс анхаарч сургалтыг илүү бодитой болгон, тухайн цогц чадамжуудыг сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан эзэмшүүлвэл дээрх чадваруудыг уг сурагч бүрэн эзэмших чадвартай гэдэг нь судалгааны явцад харагдаж байсан. 3. Сурагч А нь анги хамт олны дунд манлайлагч биш, ангийн хүрээллээс гадуур, тухайн ангид байдаг мөртлөө ангиас гадуур байдалтай сурагч гэдгийг судалгаагаар үзүүллээ. Сурагч нь найз нөхөд байхгүй байгаа нь ихээхэн ганцаарддаг болохыг илтгэж байна. Иймд сурлагын амжилтыг дээшлүүлэхийн тулд дээрх зүйлсээс гадна анги хамт олны хүрээллийг сайжруулах хэрэгтэй юм. 4. Уг сурагчаас авсан тестүүдээс харахад сурагч А-д сурах болон өөрийгөө илэрхийлэхэд нь багшийн зүгээс зайлшгүй анхаарал дэмжлэг хэрэгцээтэй байна. Иймд багшийн зүгээс сурагч А болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад тодорхой нарийвчилсан судалгаа хийж, хүүхэд бүрд зориулсан ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. 5. Анги удирдсан багшаас асуусан санал асуулгын дүнгээс харахад 95% нь сургалтын ганцаарчилсан хөтөлбөр хэрэгтэй, 93,5% нь арга зүй дутагдалтай гэж хариулсан нь багш нарын арга зүйг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. 6. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд сургалтын байгууллагын зүгээс орчин бүрдүүлэх тал дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. 7. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилготой бүлгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүдийг сургуулиудыг түшиглэн байгуулах нь эдгээр хүүхдүүдийг хөгжих, сурч боловсрох, төлөвшихөд нь чухал нөлөөтэй юм. 8. Уг судалгааг сургуулийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй болон бусад анхаарал татаж байгаа сурагчдаас шат дараатайгаар авч судалгааны ажлыг үргэлжлүүлнэ. 9. Энэхүү судалгаанд хэрэглэж байгаа аргуудыг бусад ХБХ-ийг судлахад хэрэглэж болох боловч, хүүхэд бүрийн онцлогоос шалтгаалан шалгуур үзүүлэлтүүд нь өөр өөр байна. Үүнээс шалтгаалан гарах үр дүн, судалгаанд тулгуурлах ганцаарчилсан хичээлийн хөтөлбөрүүд өөр түвшинд хийгдэх юм.
бичсэн Зочин цаг: 22:15, 2011-05-07 | Холбоос | |



:-)
 
xaax